Цэргийн сургууль нь хоёр Солонгосын яриа хэлэлцээнд саад учруулж байна хэмээн мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-08-11 09:49:09

ПЁНЬЯН. /KCNA/. БНСУ, АНУ-ын хамтарсан цэргийн сургууль нь хоёр Солонгосын яриа хэлэлцээг хүндрүүлж байна хэмээн БНАСАУ-ын АНУ-ын асуудал хариуцсан департаментын Ерөнхий захирал Квон Чон Гыны мэдэгдсэнийг Солонгосын Төв цахилгаан мэдээний агентлаг уламжилжээ. 

“БНСУ, АНУ-ын цэргийн сургууль биднийг дайсан болгож байна. Цэргийн сургууль хийх юмуу иймэрхүү сургууль хийж байгаагаа зөвтгөж, үнэмшил төрүүлэх тайлбар өгөхөө зогсоохгүй бол хоёр Солонгосын харилцаа холбоо хүндрэх болно гэдгийг тэд бодолцох ёстой” хэмээн мэдэгдэлд дурджээ.


"Ердийн зэвсэглэлийг боловсруулах бидний туршилтын тухайд гэвэл бүрэн эрхт улсын өөрийгөө батлан хамгаалах эрхийг хүлээн зөвшөөрсөн гэдгийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тэмдэглэхийн сацуу энэхүү туршилт нь олон улс орон явуулдаг ойрын зайн тусгалтай пуужингийн туршилт байсан гэдгийг онцлон тэмдэглэсэн. Түүнчлэн БНСУ өөрийгөө батлан хамгаалах чадавхийг бэхжүүлэхэд чиглэсэн тушилтыг зогсоохыг уриалах нь утгагүй юм” хэмээн БНАСАУ-ын Гадаад хэргийн яамны мэдэгдэлд мөн дурдсан байна.

Связанные новости