АНУ Япон болон БНСУ-тай зөвөлгөөн хийнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН. /РИА
Новости/. БНАСАУ
пуужин харвасан бөгөөд нөхцөл байдал хэрхэхийг АНУ ажиглаж байгаа. Түүнчлэн
АНУ Япон болон БНСУ-тай зөвлөлдөх уулзалт хийнэ хэмээн тус улсын засаг
захиргааны эх сурвалж мэдэгджээ.
“Бид нөхцөл байдлыг ажигласаар байгаа. Япон болон БНСУ-тай бид нягт
харилцаа холбоотой ажиллаж байгаа” хэмээн тэрбээр мэдэгджээ.
БНАСАУ Япон тэнгисийн чиглэлд ямар төрлийнх нь тодорхойгүй хоёр пуужин
харвасан тухай “Ёнхап” агентлаг өмнө нь мэдээлсэн билээ. БНАСАУ-ын харвасан пуужинг ойрын зайн
тусгалтай баллистик пуужин байсан гэж АНУ үзэж байна.