Афганистанд дахин халдлага боллоо
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
КАБУЛ. /CGTN/. Афганистаны нийслэл Кабул хотын баруун хэсэгт болсон дэлбэрэлтийн улмаас 14 хүн амь үрэгдэж, 145 хүн шархадсан гэж тус улсын Аюулгүйн хүчнээс мэдэгджээ.
Афганистаны Аюулгүй байдлын хүчнийг чиглэсэн энэхүү халдлагын хариуцлагыг хэт давруу үзэлтнүүдийн “Талибан” хөдөлгөөн хүлээсэн тухай орон нутгийн хэвлэлүүд мэдээлэв.
Афганистаны Дотоод хэргийн сайд Хошал Садатын мэдээлснээр, лхагва гарагийн өглөө Кабул хотын баруун хэсэгт тэсрэх бөмбөг суурилуулсан автомашин дэлбэрсэн байна. Дэлбэрэлтэд хохирсон хүмүүсийн дийлэнх нь хүүхэд, эмэгтэйчүүд болон энгийн иргэд байсан аж.