Израилтай байгуулсан бүх хэлэлцээрийн үйлчлэлийг зогсоожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-07-26 13:24:41

МОСКВА. /TASS/. Израилтай байгуулсан бүх энхийн хэлэлцээрийн үйлчлэлийг зогсоож байгаа тухайгаа Палестины Ерөнхийлөгч Махмуд Аббас өнгөрсөн пүрэв гарагт мэдэгджээ.  


“Бид албадан хүлээлгэсэн бодлогод захирагдахгүй бөгөөд хүчээр тулган хүлээлгэх оролдлогыг няцааж байна. Израилын эзэрхэг түрэмгий эрх баригчдын гаргасан бүхий л шийдвэр бидний хувьд хууль бус” хэмээн Аббас ярьжээ.


"Палестинчууд шударга ёс, энх тайвны төлөө гараа сунгасан хэвээр байгаа хэдий ч энэ нь эзэрхэг түрэмгий байдалтай зэрэгцэн оршиход бэлэн гэсэн үг биш юм" хэмээн тэрбээр мөн мэдэгдэж, Ойрхи Дорнодод зохицуулалт хийх АНУ-ын төлөвлөгөөг дахин няцаасан байна. 

Связанные новости