АНУ-ын сонгуулийн аюулгүй байдлыг бэхжүүлэх хуулийн төсөлд дахин хориг тавьжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН. /The Guardian/. ОХУ сонгуульд хөндлөнгөөс оролцсоор байна гэж АНУ-ын тусгай прокурор Роберт Мюллер анхааруулсныг үл харгалзан Бүгд найрамдах намын сенатчид АНУ-ын сонгуулийн аюулгүй байдлыг бэхжүүлэх хуулийн төсөлд дахин хориг тавьжээ.
Р.Мюллер гэрчийн
байр суурийг лхагва гарагт орхисноос хойш Бүгд найрамдах намын сенатчид
Төлөөлөгчдийн танхимын гишүүдийн дэмжсэн хуулийн төсөл болон сонгуулийн аюулгүй
байдлыг бэхжүүлэх хуулийн төслүүдэд хориг тавьсан байна.
“Сонгуулийн аюулгүй байдлын тухай ухаалаг хуулийн
төслийг оршуулгын газартаа булшилж байна” хэмээн Ардчилсан намын сенатч Чак
Шумер Бүгд найрамдах намын төлөөлөгчдийг буруутгасан байна. Мөн тэрбээр, ирэх
хоёр жилийн хугацаанд муж улсуудыг санал хураах системээ баталгаажуулахад 775
сая ам.доллар олгох уг баримт бичгийн талаар санал хураалт явуулах хүсэлтийг
үргэлжлүүлэн гаргахаа амлажээ.
Лхагва гарагт Р.Мюллер
АНУ-ын сонгуульд ОХУ хөндлөнгөөс оролцсон эсэх талаарх мөрдөн шалгах
ажиллагааныхаа үр дүнгийн тухай мэдэгдэхдээ, уг асуудал 2016 оны сонгуулиар
хязгаарлагдахгүй гэжээ. Мөн тэрбээр, уг явдал ганц удаагийн оролдлого байгаагүй
бөгөөд биднийг энд сууж байхад тэд үргэлжлүүлсээр л байгаа гэж мэдэгдсэн байна.
Бүгд найрамдах
намын сенатч Мак Коннеллийн хэлснээр, Холбооны Засгийн газрын төлөөлөгчид сонгуулийн
аюулгүй байдлыг баталгаажуулах чиглэлд олон арга хэмжээ хэрэгжүүлж байгаа тул үүнийг
ойрын хугацаанд төсөвт тусгах шаардлагагүй ажээ.