АНУ, БНАСАУ цөмийн хэлэлцээгээ дахин эхлүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-06-30 16:22:26

СӨҮЛ. /CNN/. Бид зогсонги байдалд ороод байгаа цөмийн хэлэлцээгээ дахин эхлүүлэхээр тохиролцсон гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Унтай Солонгосын хилийн ойролцоо уулзсаныхаа дараа сэтгүүлчдэд мэдээллээ.


Үүнээс гадна тэрбээр маш сайхан уулзалт болсныг онцолсон байна.


Хоёр орны удирдагчдын уулзалт нэг цаг орчим үргэлжилж, уулзалтын дараа Ким Жөн Ун БНАСАУ руу буцжээ. Тэрбээр дараагийн уулзалт хэзээ ч болж магадгүйг энэхүү уулзалт харууллаа хэмээн хэлжээ. 


БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин уулзалтын талаар хэлэхдээ, Солонгосын 80 сая иргэнд итгэл найдвар төрүүллээ хэмээжээ. 

Связанные новости