БНХАУ, БНАСАУ аялал жуулчлал, боловсролын салбарт харилцаагаа бэхжүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2019-06-24 14:55:11

БЭЭЖИН. /Синьхуа/. БНХАУ-ын дарга Си Жиньпиний Пхеньянд хийсэн айлчлалын дүнд хоёр улсын эрх бүхий байгууллагууд аялал жуулчлал, боловсрол, соёлын салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр тохиролцжээ.


БНАСАУ-ын үзэсгэлэнт сайхан газруудыг харахаар Хятадын 30-40 иргэнээс бүрдсэн 10 бүлэг өдөр бүр Хуньчунь хотоос БНАСАУ-ыг зорьдог байна. БНАСАУ-ыг зорин очих Хятадын жуулчдын урсгал өссөөр байгааг “Синьхуа” агентлаг онцлон тэмдэглэжээ.


Си Жиньпин энэ сарын 20-21-нд БНАСАУ-д төрийн айлчлал хийж, тус улсын удирдагч Ким Жөн Унтай харилцаагаа идэвхжүүлэхтэй холбоотой хэд хэдэн асуудлыг хэлэлцсэн байна. Яриа хэлэлцээний үеэр талууд соёл, хүмүүнлэгийн харилцаа холбоог хөгжүүлэх асуудалд онцгой анхаарал хандуулжээ. 

Связанные новости