“Хөх ган”-ы хувьцааны ханш өсөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын
Хөрөнгийн биржид өнөөдөр I, II, III
ангиллын 20 ХК-ийн 60.7 сая төгрөгийн үнийн дүн бүхий 556.5
мянган ширхэг хувьцаа арилжив.
Энэ өдөр долоон ХК-ийн хувьцааны ханш өсөж, 9 компанийн
хувьцааны ханш буурсан бол гурван компанийн хувьцааны ханш тогтвортой
байлаа. Үүнээс "Ард кредит ББСБ" болон "Хөх ган" ХК-ийн хувьцааны ханш хамгийн
өндөр өсөлттэй байсан бол "Цагаантолгой” болон "Хөвсгөл алтан
дуулга" ХК-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 0.22 хувиар
буурч, 19695.72 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ
2.358.501.095.582 төгрөг боллоо. Арилжааны
дэлгэрэнгүй мэдээллийг Энд
дарж үзнэ үү.