Хориг арга хэмжээг тойруулан БНАСАУ-ыг хүнс тэжээлээр хангаж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР 
                                                                    СӨҮЛ.
/Yonhap/. Хятадын эрх баригчид эдийн засгийн их хэмжээний тусламж үзүүлэхийг
хориглосон НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолыг үл харгалзан БНАСАУ-ыг будаа
болон бордоогоор хангаж байна хэмээн Хятадын Гаалийн ерөнхий газрын мэдээлснийг
“Yonhap” агентлаг иш татан мэдээлэв.  
Тус агентлагийн мэдээлснээр, 2018 оны 5 дугаар сараас 10 дугаар сарын
хугацаанд Хятадын эрх баригчид БНАСАУ-д 1 сая орчим ам.долларын өртөг
бүхий 1 мянган тонн будаа, 55 сая ам.доллар бүхий 162 мянган тонн бордоо
нийлүүлжээ. 
БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун болон Хятад улсын дарга Си Жиньпин нарын
өнгөрсөн оны 3 дугаар сард хийсэн уулзалтын дараа энэхүү бүтээгдэхүүнүүдийг БНАСАУ-д үнэгүй өгчээ.  
Хамгийн хатуу хориг арга хэмжээ одоогийн байдлаар БНАСАУ-д үйлчилдэг. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн баталсан 2397 тоот тогтоолд тус улсад хийх газрын тос болон дахин боловсруулсан газрын тосны бүтээгдэхүүнүүдий нийлүүлэлтэд шинэ хязгаарлалтын арга хэмжээ авахыг тусгажээ. Түүнчлэн 2019 оны сүүлч гэхэд БНАСАУ-ын ажилтнуудыг нутаг дэвсгэрээсээ явуулахыг улс орнуудаас шаарджээ.
 Ulaanbaatar
        Ulaanbaatar
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 
				
             
                    