Израиль, Палестины талууд гал зогсоох тухай хэлэлцээр байгуулав
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРЛОНДОН. /Reuters/. Египетийн зуучилснаар Израиль, Палестины талууд Газын
зурваст гал зогсоох тухай хэлэлцээр байгуулав. Энэ тухай Палестины албан
тушаалтны мэдэгдсэнийг “Reuters” агентлаг иш татан мэдээлэв.
“Гал зогсоох тухай хэлэлцээр 04:30 цагт үйлчилж эхэлнэ” хэмээн тэрбээр мэдэгдсэн байна. Энэ сарын 4-нөөс хойш Палестины хэт давруу үзэлтнүүд Газын зурвасаас Израилийн нутаг дэвсгэр рүү 600 гаруй пуужин харвасны 150-г нь “Төмөр бөмбөгөр орой” агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах систем амдан устгажээ. Пуужин харвасны улмаас Израилийн 4 иргэн амиа алдаж, өөр хэд хэдэн хүн шархадсан байна. Пуужин харвасны хариуд Израилын тал Газын зурвас дахь цэргийн 300 орчим байд цохилт өгчээ.
“Al
Hadath” телевизийн
мэдээлснээр, Израилийн цохилтод Палестины 14 иргэн өртөж амиа алдсаны зэрэгцээ хэдэн арван
хүн шархадсан байна.