БНАСАУ-д тусламж үзүүлэхэд зориулж 5.7 сая ам.долларыг олгожээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГСӨҮЛ. /KBS/. Засгийн
газрууд, олон улсын байгууллагууд БНАСАУ-д хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд зориулж
нийт 5.74 сая ам.долларыг зарцуулах төлөвтэй байна. Энэ тухай НҮБ-ын
хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн газар мэдэгджээ.
Швейцар улс хамгийн их буюу 2.8 сая ам.долларыг хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд зориулж байгаа аж. Түүнчлэн хүмүүнлэгийн тусламжийн 42.6 хувийг Швед улсаас олгож байгаа юм байна.
“KBS” телевизийн мэдээлснээр, энэхүү мөнгөний 32.9 хувийг
БНАСАУ-ын ард иргэдэд хүнс тэжээлийн дэмжлэг туслалцаа үзүүлэхэд зарцуулах бол
13.8 хувийг ус цэвэршүүлэхэд зориулах аж.
Сүүлийн жилүүдэд БНАСАУ-д үзүүлэх хүмүүнлэгийн тусламжид зарцуулах мөнгөний
хэмжээ буурсаар байгааг тус телевиз онцлон тэмдэглэжээ.