Японы компани ховор металлыг Хятадаас импортлохоо больжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ 
                                                                    ТОКИО, 2025 оны аравдугаар сарын 31 /NHK/. Японы худалдааны томоохон компани анх удаа ховор хүнд металлуудыг БНХАУ-аас бус өөр улсаас импортолж эхэлжээ.
Тодруулбал, “Sojitz” компани Австралийн баруун нутагт олборлосон ховор металлуудыг импортолж эхэлснээ пүрэв гарагт мэдэгдсэн байна. Тус компани цахилгаан тээврийн хэрэгслийн хөдөлгүүр, үйлдвэрлэлийн роботуудад ашигладаг соронз үйлдвэрлэхэд хэрэглэдэг диспрозий, тербий гэдэг ховор металлуудыг импортолж байгаа аж.
Дэлхийн газрын ховор металлын 70 орчим хувийг Хятадад олборлодог. Тус улс АНУ-тай үүссэн худалдааны маргаан болон бусад хүчин зүйлийн улмаас эдгээр металлын экспортын хяналтыг үе үе чангатгадаг. Ийм хязгаарлалтын улмаас Японы “Suzuki” компани энэ оны тавдугаар сард авто машины загваруудынхаа нэгийг үйлдвэрлэхээ түр зогсооход хүрсэн юм.
"Sojitz" компанийн ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Үэмүра Косүкэ хэвлэлд ярилцлага өгөхдөө, БНХАУ үе үе экспортдоо хязгаарлалт тавьдаг тул импортын өөр суваг бий болгох нь маш чухал гэжээ. Тэрбээр Японы нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлэх шаардлагатайг онцлоод, компанийнх нь энэхүү санаачилга дотоодын хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.
 Ulaanbaatar
        Ulaanbaatar
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 
				
             
                    