80 иргэн мэргэжлийн үнэмлэхтэй болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл /МОНЦАМЭ/. МҮХАҮТ-ын Хөвсгөл аймаг дахь салбар танхим Монголын худалдагч нарын холбоотой хамтран худалдааны зөвлөх, мөнгө хураагч, бараа хадгалалтын технологичийн үнэ төлбөргүй сургалтыг орон нутагт зохион байгуулж 80 иргэн мэргэжлийн үнэмлэхтэй боллоо.
Тус сургалтад Цэцэрлэг, Баянзүрх, Хатгал, Цагаан нуур, Эрдэнэбулган, Рэнчинлхүмбэ, Чандмань-Өндөр, Мөрөн сумын дэлгүүр, компаниуд болон Дэлхийн Зөн олон улсын байгууллагаас ажил идэвхтэй хайж байгаа иргэдийг сургалтад хамруулжээ. МҮХАҮТ-ын Хөвсгөл аймаг дахь салбар танхим орон нутагт хамгийн эрэлттэй байгаа мэргэжлүүдийг судлан бизнес эрхлэгчдийн санал санаачилга дээр тулгуурлан тус сургалтыг жил бүр зохион байгуулдаг болжээ.
Связанные новости
Монголия выразила свою позицию по вопросу о статусе государства, свободного от ядерного оружия
2 дня
Объем внешней торговли Монголии с января по сентябрь текущего года составил 18,1 млрд долларов
8 дня
Ulaanbaatar