Эх орныхоо төлөө амь насаа зориулсан хүмүүсийг дурсан санахыг уриалжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРКАРАКАС. /ТАСС/.
1814 оны тусгаар тогтнолын төлөөх дайны үед Испанийн
цэргүүдээс Каракасыг хамгаалж явсан үеийнхний алдар гавьяаг Венесуэлийн
залуучууд дурсан санаж, улс орны нийгмийн амьдралд идэвхтэй оролцох хэрэгтэй
хэмээн Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро хэлжээ. Энэ тухай тэрбээр
Венесуэлийн Залуучуудын өдрийг тохиолдуулан Каракас хотын төв Боливарын талбайд
болсон цуглааны үеэр мэдэгдсэн байна.
“Дайсныг Каракас руу оруулахгүйн тулд Ла-Викториягийн ойролцоо цугласан залуус Венесуэлийн үндэсний
баатрууд болсон юм. Түүхээ санах хэрэгтэй. Иймэрхүү түүхэн үйл явдлууд нь
өнөөдрийн үйл явдлыг ойлгоход туслах болно. Бид чөлөөлөгчдийн үр сад учир өөрийгөө
томоохон зүйлийн нэг хэсэг гэдгээ ойлгох нь чухал юм. Танай үеийнхэн ч мөн адил
100 юмуу 200 жилийн дараа улс оронд энх тайвныг сахин хамгаалж чадсан хүмүүс гэдгээрээ
түүхэнд үлдэх юм” хэмээн тэрбээр хэлсэн байна.
Түүнчлэн Засгийн газар залуучуудын байгууллагыг шинээр үүсгэн байгуулах бөгөөд
гишүүдийнх нь тоог 2 саяд хүргэх зорилготой байгаа хэмээн Н.Мадуро хэлсэн
байна.