Аймгийн захиргааны төлөөлөгчид “Фронт” С.Цэгмэдийнд зочлов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь /МОНЦАМЭ/. Дэлхийн II дайны үед Монголын ард түмний бэлгийг эх орноо төлөөлөн фронтод хүргэлцэж явсан түүхтэй С.Цэгмэдэд Дундговь аймгийн ЗДТГ-аас хүндэтгэл илэрхийлж, аймгийн Засаг даргын гарын бэлгийг гардуулж өглөө.
Монгол түмнийхээ дунд “Фронт” хэмээн
алдаршсан С.Цэгмэд буурай өдгөө 97 настай, Сайхан-Овоо сумын 3 дугаар багийн нутаг,
Хашаатын өвөлжөөнд ач зээ нартайгаа өнтэй сайхан өвөлжиж байна.
Аймгийн ЗДТГ-ын дарга Ц.Эрдэнэсүрэн Санхүү,
төрийн сангийн хэлтсийн дарга А.Ганбат нар "Фронт" Цэгмэдийнд зочлон хүндэтгэл
үзүүлэх үеэр түүний зургийн цомгийн үзэж, халуун дотно дурсамж яриа өрнүүлсэн байна.
Связанные новости
Экспорт угля увеличится благодаря улучшению перевозок через пограничный переход Гашуунсухайт
11 часа
Дирекция особо охраняемой природной территории пустыни Гоби удостоена государственной награды
1 день
Ulaanbaatar