ДУНДГОВЬ: "Жижиг хүүхэлдэйн театр" сургалтад уран бүтээлчид гурав дахь жилдээ хамрагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
sarantsetseg@montsame.mn
2025-06-25 15:53:55

Мандалговь, 2025 оны зургаадугаар сарын 25 /МОНЦАМЭ/ БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны хамтын ажиллагааны хүрээнд БНСУ-ын Азийн үндэсний соёлын төвийн дэмжлэгтэйгээр ОДА төсөл 3 дахь жилдээ "Жижиг хүүхэлдэйн театр" сэдвээр амжилттай хэрэгжиж байна.


Энэ жилийн сургалтад Улсын хүүхэлдэйн театрын уран бүтээлчид, Дундговь аймгийн “Тэнгэрийн тэмдэг” театр, Монголын Хүүхдийн ордон, “Muppet” театр, “Roma” театр, СУИС-ийг энэ жил хүүхэлдэйн жүжигчин мэргэжлээр төгссөн уран бүтээлчид хамрагдаж байгаа юм.


Соёл, урлагийн боловсролын хөгжлийн ОДА төслийн нээлтэд “Тэнгэрийн тэмдэг” хүүхдийн театрын зураач О.Энх-Ундрах, жүжигчин Г.Төгсжаргал нар хамрагдаж мэдлэг чадвараа дээшлүүлэхээр оролцож байна.


Энэхүү төсөл нь 5 жилийн хугацаанд хэрэгжих ба хүүхэлдэйн урлагаар дамжуулан хүүхэд багачууд, иргэдийг соён гэгээрүүлэх, хөгжүүлэх, хүүхэлдэйн урлагийн мэргэжлийн уран бүтээлчдийг чадавхжуулах, хүний нөөцийн хөгжлийг дэмжих хөтөлбөр бүхий сургалт юмСургалтад хамрагдсан хүүхэлдэйн театрууд бүтээлээрээ дамжуулан “Хүүхэлдэйн жүжиг” найруулан тоглож, үүгээр хүүхдийг хүмүүжүүлэх, тэдний дуртай үлгэрийн баатраар дамжуулж цахим хэрэглээний сөрөг нөлөөг ойлгуулах, шүдээ зөв угаах гэх зэрэг зөв дадал хэвшилд сургах зорилготой.


Хүүхдүүд өөрсдийн дуртай кино, үлгэр зэргийн баатрууд оролцсон жүжгийг анхааралтай үзэж сонирхдог ба тэдэнд энэ нь амьдралын зөв дадал хэвшилтэй хүн болж хүмүүжихэд нь эерэг нөлөө үзүүлэх чухал ач холбогдолтой  юм. Энэ 3 дахь удаагийн сургалт 6 дугаар сарын 16-27-ны өдрүүдэд үргэлжилнэ. 

Д.Адьяасүрэн

Связанные новости