ДУНДГОВЬ: Суниалтын тэмцээнд хоёр малчин медаль, цом хүртлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Мандалговь, 2025 оны зургаадугаар сарын 30 /МОНЦАМЭ/ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотод энэ сарын 27-нд болсон "Суниалтын тэмцээн- 2025"-д Монгол улсаас 6 тамирчин амжилттай оролцлоо.
Суниалтын
тэмцээний 18-25 насны төрөлд
Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын харьяат Батболдын Пэрэнлэйдорж 3 минутын
хугацаанд 167 суниаж аваргын алтан
медаль, 1 цагийн гар дээр суниах төрөлд 1867 удаа суниаж мөнгөн медаль хүртлээ.
Мөн гар дээр суниалтын тэмцээний 31-36 насны ангилалд Дундговь аймгийн Дэрэн сумын малчин И.Бямба-Од 3 минутын хугацаанд 134 суниаж хүрэл медаль хүртлээ. Гар дээр суниалтын шигшээ баг тамирчдыг Монголын гар дээр суниалтын нэгдсэн холбооны багш дасгалжуулагчид бэлтгэн оролцуулсан байна.
Ийнхүү Дундговь
аймгийн Дэлгэрцогт, Дэрэн сумын хоёр малчин залуу амжилттай оролцоод эх орондоо
ирлээ. Уг тэмцээний бас нэгэн чимэг болсон ахмад тамирчин Д.Ганбаатар 49-өөс дээш насны ангилалд хоёр төрөлд 3 минутад
119, 1 цагт 976 суниаж хос медальтай эх орондоо ирлээ.
Тэмцээний
шүүгчдийн бүрэлдэхүүнд Монголын гар дээр суниалтын нэгдсэн холбооны тэргүүн
Б.Отгонбаяр багтсан. Энэ нь Монголын спортын төрлийн шүүгчид, баг тамирчдын
чансаа дээшилж байгааг илтгэж байгаа юм.