БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд БНХАУ-д айлчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-12-06 15:13:37

СӨҮЛ. /Yonhap/. БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ри Ён Хо өнөөдөр өглөө Бээжин хотод айлчилсан тухай “Ёнхап” агентлаг мэдээлсэн байна.


“Ри Ён Хо БНХАУ-ын Гадаад хэргийн сайдтай уулзаж, БНХАУ болон АНУ-ын удирдагчдын хооронд саяхан болсон уулзалтын талаар хэлэлцэх төлөвтэй байна” хэмээн тус мэдэгдэлд дурджээ.


БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд БНХАУ-ын удирдагчтай Солонгосын хойг дахь нөхцөл байдлыг хэлэлцэхээр энэ сарын 6-8-нд БНХАУ-д айлчилна гэж өмнө нь тус улсын Гадаад хэргийн яам мэдээлсэн байна. Үүний зэрэгцээ талууд хоёр талын харилцааг хөгжүүлэхтэй холбоотой хэд хэдэн асуудал хийгээд талуудын сонирхож буй асуудлуудад онцгой анхаарал хандуулах төлөвтэй байна. 

Связанные новости