УИХ- ын дарга өнөөдөр орой Мандалговийн иргэдтэй уулзана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬМонгол Улсын Их хурлын дарга З. Энхболд энэ сарын 5-ны үдээс өмнө Мандалговь хотод ажиллаж, иргэдтэй уулзалт хийхээр товлож байсан. Харин цаг агаарын нөхцөл байдалтай холбогдуулан уг уулзалтыг хойшлуулж, өнөө орой 17 цагт уулзалт эхлэхээр болжээ.
УИХ- ын дарга Өмнөговь аймагт болсон “Монгол тэмээ- 999” өдөрлөгт оролцоод буцахдаа ийнхүү Мандалговь хотод саатах бөгөөд өнөөдөр үдээс хойш Мандалговь хотод ирнэ.
Тэрээр иргэдтэй уулзаж, УИХ-аас баталсан хууль тогтоомж, хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөхөөс гадна маргааш зарим үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагаатай танилцаад буцах юм байна.
Т. Отгонтуяа
Связанные новости

Учителям и студентам предоставят возможности для обучения и повышения квалификации в Австралии
4 дня

Нукага Фукусиро: В сотрудничестве между Парламентами Монголии и Японии открывается новая глава
8 дня