АНУ-тай хил залгаа хоёр хотод 5500 гаруй цагаач байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭММЕХИКО. /TASS/. Одоогийн байдлаар АНУ-тай хил залгаа оршдог Мексикийн Доод Калифорни мужийн хоёр хотод Гондурас, Сальвадор болон Гватемал улсын 5600 орчим цагаач байна. Энэ тухай Мексикийн Дотоод хэргийн сайдын мягмар гарагт нийтэлсэн мэдэгдэлд дурджээ.
Дээрх цагаачдын 2610 нь Тихуана, 2995 нь Мехикали хотод байгаа аж. Төв Америкийн орнуудын эдгээр цагаачдад Доод Калифорни мужийн захиргаанаас гудас, хөнжил, ариун цэврийн иж бүрдэл зэрэг 20.8 тонн тусламж үзүүлсэн байна.
Цагаачид олноороо ирсэнд дургүйцсэн Тихуана хотын оршин суугчид 11 дүгээр сарын 18-нд эсэргүүцлийн ажиллагаа зохион байгуулжээ. Хэдэн зуун хүн оролцсон эсэргүүцлийн жагсаалын хамтаар бас цагаачдыг дэмжсэн жагсаал болсон байна. Гэвч энэ жагсаалд оролцогчдын тоо эсэргүүцэгчдийнхээс хамаагүй цөөн байжээ.