Өмнөд Суданд эдийн засгийн тусламж үзүүлэхийг уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2018-11-17 11:31:34

НҮБ. /Xinhua/. Өмнөд Суданд хүмүүнлэгийн болон эдийн засгийн тусламж үзүүлэхийг НҮБ-д суугаа БНХАУ-ын байнгын төлөөлөгч Ма Жаосю олон улсын нийгэмлэгүүдэд баасан гарагт уриалсан байна.


Өмнөд Судан нь урт хугацааны турш иргэний дайнд нэрвэгдсэний улмаас нийгэм, эдийн засгийн хөгжил хоцрогдож, ард иргэд нь үндсэн хэрэгцээгээ ч хангаж чадахгүйд хүрсэн тухай Хятадын дипломат мэдээлжээ.


Тус улсад дэгдэж буй мөргөлдөөний улмаас олон хүн эх орноо орхин дүрвэхээс аргагүйд хүрсэн бөгөөд эдгээр асуудлыг шийдвэрлэхгүй бол Өмнөд Суданы энх тайван, тогтвортой байдал хөндөгдөхөд хүрээд байгаа юм.


М.Жаосю хэлэхдээ, олон улсын нийгэмлэгүүд тус улсад үзүүлэх эдийн засгийн тусламж дэмжлэгээ нэмэгдүүлэхийг уриалаад, ялангуяа хөдөө аж ахуй, эрчим хүч, дэд бүтэц, боловсрол хийгээд эрүүл мэндийн үйлчилгээ зэрэг салбарт голчлон анхаарах хэрэгтэйг онцлон тэмдэглэжээ. 

Связанные новости