Грек улс зургаан мянган дүрвэгчийг эх газар руу шилжүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2018-11-16 12:11:15

АФИН. /Anadolu/. Энэ оны эцэс гэхэд арлын хуарангуудад амьдарч буй 6 мянга гаруй дүрвэгчийг эх газарт шилжүүлэхээр төлөвлөж байгаа тухай Грек улсын Цагаачлалын яамны сайд Димитрис Вицас пүрэв гарагт мэдээлэв.


Арал дээрх дүрвэгчдийн тоо хэт олширсон хийгээд амьдрах нөхцөл муудсан зэрэг шалтгаанаар дүрвэгчдийг шилжүүлж байгаа бөгөөд дээрх дүрвэгчдийг шилжүүлснээр 2018 онд эх газар руу шилжүүлсэн хүмүүсийн тоо 23 мянга давах юм.


Д.Вицасын мэдээлснээр, энэ он гарсаар Грек улс руу 28 мянга орчим хууль бус цагаач Эгийн тэнгисээр дамжин ирсэн бөгөөд нийт 290 дүрвэгчийг Турк руу буцаасан бол 886 хүн эх орон руугаа сайн дураараа буцсан байна. Мөн гэр бүлийг нэгтгэх хөтөлбөрт хамрагдсан 177 дүрвэгчийг Герман руу илгээжээ.


Түүнчлэн Европын холбоо болон Туркийн талуудын хооронд 2016 онд байгуулсан дүрвэгчдийн тухай хэлэлцээрийн биелэлтийг чангатгахыг Д.Вицас талуудад уриалсан байна. 

Связанные новости