“Их 20”-ийн уулзалт болох Буэнос-Айрес хотод халдлага үйлдсэн этгээдүүдийг баривчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2018-11-16 10:42:04

БУЭНОС-АЙРЕС. /VOA/. Аргентины нийслэл Буэнос-Айрес хотноо “Их 20”-ийн орнуудын удирдагчдын дээд хэмжээний уулзалт эхлэхээс хоёр долоо хоногийн өмнө тэсрэх бөмбөг дэлбэлэн халдлага үйлдсэн 12 этгээдийг баривчилсан тухай тус улсын холбогдох албаны төлөөлөгч пүрэв гарагт мэдээлэв.


Эхний халдлага 1909 оны 11 дүгээр сарын 14-нд үймээн самуун дэгдээгчдийн гарт амь үрэгдсэн цагдаагийн ахмадын бунханы ойролцоо лхагва гарагийн орой гарсан бөгөөд гэмт этгээдүүд тэсрэх бөмбөг дэлбэлсэн байна. Энэ хэрэгт оролцсон хэмээн сэжиглэж буй нэг эмэгтэй хүнд бэртэж, эмнэлэгт ухаангүй хэвтэж байгаа аж.


Хоёр дахь хэргийн талаар цагдаагийн төлөөлөгчийн мэдээлснээр, авлигын хэрэгт холбогдсон парламентийн гишүүн асны гэр рүү цүнх дүүрэн тэсрэх бөмбөг шидсэн эрэгтэйг баривчилсан аж. Аз болоход, цагдаагийн газрын ажилтнууд аюулгүй болгох хүртэл уг тэсрэх бөмбөгүүд дэлбэрээгүй байна.


“Мөн 10 гэмт этгээдийг нийслэл хот дахь гэрээс нь баривчилсан бөгөөд дээрх тэсрэг төхөөрөгтэй ижил материал тэдний гэрээс олдсон” гэж  Батлан хамгаалахын сайд Патрисия Булрич мэдээлсэн байна. Энэ хэрэгт үймээн самуун дэгдээгчдийг буруутгаж байгаагаа тэрбээр нэмж хэлжээ.


Уг халдлагууд нь 11 дүгээр сарын 30-наас нэгдүгээр сарын 1-ний хооронд үргэлжлэх дээд хэмжээний уулзалтыг онилсон байсан тухай албаны төлөөлөгчид мэдээлээгүй боловч Хууль зүйн сайдын мэдэгдсэнээр, удахгүй эхлэх дээд хэмжээний уулзалтын үеэр аюулгүй байдлын түвшинг хоёр дахин чангаруулан ажиллахаар төлөвлөж байгаа аж. 

Связанные новости