Америкчуудын дийлэнх нь төрийн тэргүүнийхээ бодлогыг дэмжихгүй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2018-11-07 11:53:45

ВАШИНГТОН. /NHK/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хэрэгжүүлж буй бодлого хийгээд түүний ажлын гүйцэтгэлийн талаар телевизийн “ABC News” сувгаас америкчуудын дунд явуулсан санал асуулгын дүнд тэдний дийлэнх нь дэмжихгүй байна гэсэн хариултыг өгчээ.


Мягмар гарагт АНУ-ын завсрын сонгуулийн санал хураалт явагдаж байх үеэр саналаа өгсөн хүмүүсийн дунд уг санал асуулгыг явуулсан байна.


Санал асуулгад оролцогчдын дийлэнх буюу 56 хувь нь манай улс буруу замаар явж байна гэсэн хариултыг өгсөн бол 41 хувь нь зөв голдрилдоо орсон гэж хариулжээ.


Үүний зэрэгцээ "Төлөөлөгчдийн танхимд Ардчилсан намынхан олонхи болохыг хүсч байна" гэж санал асуулгад оролцогчдын 53 хувь нь хариулсан бол 43 хувь нь Бүгд найрамдахчууд олонхи хэвээрээ үлдсэн нь дээр гэж үзсэн байна. 

Связанные новости