Агаарын цохилтод өртсөний улмаас террорист бүлгийн олон арван босогч амь үрэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМБАГДАД. /Anadolu/. Өнгөрсөн ням
гарагт АНУ тэргүүтэй олон улсын эвслийн хүчнээс Иракийн газрын тосны нөөц ихтэй
Киркук мужийн баруун хойд хэсэг дэх террорист “Даеш” бүлгийн босогчдын түшиц
газарт өгсөн агаарын цохилтод өртсөний улмаас 25 босогч амь үрэгдсэн байна.
Энэ тухай генерал Маан аль-Саади “Anadolu” агентлагт мэдээлсэн бөгөөд босогчдын байрладаг хоёр байр агаарын цохилтод
өртжээ. Бямба гарагт “Даеш” бүлгийн босогчид Киркук мужийн Хавиц бүс нутаг дахь
өндөр хүчдэлийн шугамыг онилон дэлбэлэлт үйлдсэнтэй холбогдуулан агаарын цохилт
өгсөн нь энэ юм.
Өнгөрсөн оны 12 дугаар сард Багдадын төлөөлөгчид АНУ тэргүүтэй олон улсын
эвслийн дэмжлэгтэйгээр Ирак дахь “Даеш” бүлгийн үйл ажиллагааг бүрэн зогсоосон
тухай мэдэгдсэн хэдий ч уг бүлгийн босогчид тус улсын тодорхой нутгуудад халдлага
үйлдсээр ирсэн ажээ.