Шинэ Каледоничууд тусгаар тогтнохоос татгалзжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМПАРИС. /BBC/. Францын номхон далайн бүс нутгийн Шинэ Каледони арлын ард иргэдийн дунд явуулсан бүх нийтийн санал хураалтын дүнгээс үзэхэд тэдний олонхи нь Франц улсын харьяанд хэвээр үлдэхийг илүүд үзсэн байна.
Санал хураалтад оролцогчдын 56.4 хувь нь тусгаар тогтнохоос татгалзсан
хариу өгсөн бол 43.6 хувь нь дэмжсэн хариултыг өгсөн байна. Санал хураалтын ирц
81 орчим хувьтай байжээ.
Бүх нийтийн санал хураалт тайван болж өнгөрсөн боловч санал хураалт
хаагдсаны дараа хэсэг үймээн дэгдсэн байна.
Орон нутгийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, нийслэл Нумеа
хотын автомашины зогсоолууд болон дэлгүүрүүдэд гал түймэр тавьсан бөгөөд жагсагчид
зарим замыг хаасан аж.
19-р зуунд Францын колони болсон Шинэ Каледони нь Номхон далайн баруун өмнөд
хэсэгт оршдог арал бөгөөд 270 мянган оршин суугчтай ажээ.