АНУ-ыг зорьсон олон мянган цагаач иргэн Мексикээс орогнол хүсжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭММЕХИКО. /Xinhua/.
Өнгөрсөн хоёр долоо хоногийн
хугацаанд АНУ-ыг зорьсон Төв Америкийн 3200 гаруй цагаач иргэн Мексикээс орогнол хүссэн тухай
Мексикийн засгийн газраас бямба гарагт мэдээлэв.
АНУ руу явж буй цагаачдын
цувааны нэг хэсэг болох тэдгээр цагаач иргэний олонхи нь Гондурас улсын иргэд
байгаа юм.
Мексикийн Гадаад
хэргийн яам болон Дотоод хэргийн яамнаас гаргасан хамтарсан мэдэгдэлд
тэмдэглэснээр, бямба гарагийн байдлаар нийт 3230 иргэн тус улсаас орогнол
хүссэн аж.
АНУ-ын төрийн тэргүүн
Дональд Трамп цагаачдын цувааны эсрэг хүчтэй байр сууриа хадгалсаар байгаа нь
тэдний олонхийг Мексикт үлдэхийг хүсэхэд хүргэжээ.
Холбогдох албаны
удирдлагуудын тооцоолсноор, цагаачдын эхний цуваанд 5347 хүн багтаж байгаагийн
4300 гаруй нь Мексикийн эргийн муж болох Веракрузаар дамжин орж ирэх төлөвтэй
байгаа бол бусад нэг мянга гаруй цагаач иргэн өмнөд нутгийн Оахака мужийг чиглэн
урагшилж байгаа аж.