“Талибаны эцэг” гэгддэг Маулана Сами уль-Хак амь үрэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМИСЛАМАБАД. /VOA/. Баасан гарагт Афганистан дахь террорист “Талибан” бүлгийн эцэг гэгддэг Лалын шашинтан Маулана Сами уль-Хак үл таних этгээдийн гарт амь үрэгдсэн байна.
81 настай М.Хакийг Пакистаны баруун хойд нутгийн Пенжаб мужийн Равалпинди хот дахь гэртээ амарч байх үед нь хутгалан
хөнөөсөн тухай түүний гэр бүлийн гишүүд мэдээлжээ. Түүний хүүгийн хэлснээр,
аавынх нь бие хамгаалагч дэлгүүр рүү түр гарсан үед уг халдлага гарсан аж.
Хятад улсад албан
ёсны айлчлал хийж буй Пакистаны Ерөнхий сайд Имран Хан энэ хэргийн талаар
мэдэгдэхдээ, гэмт этгээдийг зэмлэн буруушаагаад, мөрдөн шалгах ажиллагааг
явуулахыг холбогдох албаны удирдлагуудад үүрэг болгожээ.
"Талибан" бүлгээс М.Хакийг
амь үрэгдсэн талаар албан ёсоор мэдээлээд, Лалын ертөнцөд нөхөж болшгүй гарз
хохирол учирлаа гэж мэдэгдсэн байна.
Пакистаны
парламентын дээд танхимын Сенатын гишүүн асан М.Хак нь Афганистан дахь АНУ
тэргүүтэй цэргийн хүчний оролцоог эрс шүүмжлэгч нэгэн байжээ.