Таалал төгссөн хэдий ч хамгийн өндөр орлоготой алдартнуудын жагсаалтыг гаргажээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭММОСКВА. /RIA Novosti/. Америкийн “Forbes” сэтгүүл хэдийгээр таалал төгссөн ч хамгийн өндөр
орлоготой алдартнуудын жагсаалтыг гаргасан байна.
Уг жагсаалтыг домогт дуучин Майкл Жексон хол тасархай тэргүүлжээ. Түүний жилийн “орлого” нь 400 сая
ам.доллараар хэмжигдсэн байна. “Арилжааных нь амжилтад үхэл ч саад болж
чадсангүй” гэж “Forbes” сэтгүүлийнхэн онцолжээ.
Жагсаалтын хоёрдугаарт, рок-н-роллын хаан Элвис Пресли
орсон байна. Преслигийн дууны цомгууд хэдий алдартай боловч жуулчдын очих
дуртай газруудын нэг болсон түүний Грейсланд эдлэн газар нас нөгчсөнийх нь дараа хамгийн их орлого авчирчээ. Пресли уг эдлэнгээс жилийн хугацаанд 40 сая
ам.долларын “орлого олсон аж”.
Америкийн гольфчин Арнольд Палмер дээрх жагсаалтын гуравдугаарт бичигджээ. Брэнд болсон нэр нь тамирчинд жил бүр 35 сая ам.долларын “орлого
оруулдаг” байна. Түүний дараагаар хүүхэлдэйн киноны зураач Чарльз Шульц 34 сая
ам.долларын “орлогоороо” орсон бол тавдугаарт, жилд 23 сая ам.доллар “хуримтлуулсан”
дуучин Боб Марли бичигджээ.
Хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн ч хамгийн өндөр орлоготой алдартнуудын жагсаалтын эхний аравт мөн Америкийн хүүхдийн зохиолч Доктор Сьюз, “Playboy” сэтгүүлийг үүсгэн байгуулагч Хью Хефнер, жүжигчин Мерлин Монро, дуучин Принс болон Жон Ленон багтсан байна.