Парис хотын нисэх онгоцны буудалд хоёр онгоц шүргэлцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-11-01 12:06:00

МОСКВА. /АиФ/. Парисын Руасси — Шарль-де-Голль нисэх онгонцы буудалд Америкийн Delta Air агаарын тээврийн компанийн нисэх онгоц Францын Air France зорчигч тээврийн нисэх онгоцны далавчтай шүргэлцжээ.


Францын нисэх онгоц зогсоолын газраас явж, хөөрөх буух зурвас хүрэх замд  зогсох үед энэ хэрэг болсон байна. Ослын улмаас хүн бэртэж гэмтээгүй байна.


Гэсэн хэдий ч Air France онгоцны Сен-Мартен руу явах нислэг цуцлагдаж, нислэгийг хойшлуулсан байна. Францын агаарын тээврийн ослыг мөрдөн шалгах товчоо энэ хэргийг шалгаж байгаа аж.  

Связанные новости