АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Умард Солонгосын төлөөлөгчидтэй уулзаж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-10-30 14:53:12

МОСКВА. /ТАСС/. Ирэх сарын 6-нд болох Конгрессын завсрын сонгуулийн дараа АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео Умард Солонгосын төлөөлөгчидтэй АНУ-д уулзаж магадгүй байна. Энэ тухай “Ёнхап” агентлаг мэдээлсэн байна.


Тус агентлагийн мэдээлснээр, М.Помпеотой яриа хэлэлцээ хийх хүн нь Умард Солонгосын удирдагч Ким Жөн Уны зөвлөх гэж үздэг Хөдөлмөрийн намын нэгдсэн фронтын хэлтсийн эрхлэгч Ким Ён Чоль байж магадгүй аж. Уулзалтын үеэр талууд Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах талаархи Умард Солонгосын эрх баригчдын үүргийг хэрэгжүүлэх асуудал хийгээд тус улсын Пунгери талбайг үзэж харах олон улсын хяналт шалгалтынхныг хүлээн авах бэлэн байдлын талаар хэлэлцэж магадгүй аж. 

Связанные новости