Хятадад хутгатай эмэгтэй цэцэрлэгийн хүүхдүүд рүү халджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2018-10-26 16:40:16

БЭЭЖИН. /ТАСС/. Хятадын Чунцин хотод 39 настай эмэгтэй цэцэрлэгийн хүүхдүүд рүү хутгатай халдаж наад зах нь 14 хүүхдийг гэмтээжээ. Энэ тухай “South China Morning Post” сонинд мэдээлсэн байна.


Нүдээр үзсэн хүмүүсийн ярьснаар, уг эмэгтэй цэцэрлэгийн хүүхдүүдийг агаарт өглөөний дасгал хийж байх үед хутгатай халдаж эхэлжээ. Цагдаа нар түүнийг газар дээр нь баривчилсан бөгөөд шархадаж гэмтсэн хүүхдүүдийг эмнэлэгт яаралтай хүргэсэн байна. Хэргийн сэдлийг одоогоор тогтоогоогүй байна.


Дээрх хэрэг Чунцин хотын Банань дүүрэгт гарчээ. Дүүргийн оршин суугчид эмэгтэйг баривчилж буйг болон хүүхдүүдийг эмнэлэг хүргэж байгааг бичиж авч амжсан байна.


Twitter” хэрэглэгчдийн нэгийнх нь бичсэнээр, хүүхдүүд рүү халдахынхаа өмнө эмэгтэй нөхөртэйгөө хэрэлдсэн байсан бөгөөд “нийгмээс өшөө” авахын тулд ийм хэрэг хийсэн аж.


Сүүлийн үед ийм халдлага олширсон болохыг “South China Morning Post” сонинд бичиж байна. Энэ оны зургадугаар сард 29 настай эрэгтэй Шанхай хотод сургуулийн сурагчдын биед хутгатай халдсаны улмаас хоёр хүүхэд амиа алджээ. Уг этгээдийг баривчилж, есдүгээр сард цаазаар авсан байна. 

Связанные новости