"Хезболлах" хөдөлгөөнд АНУ нэмж хориг арга хэмжээ авав
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН. /ТАСС/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп шиит шашинтнуудын "Хезболлах” хөдөлгөөнд нэмэлт хориг арга хэмжээ авах тухай хуулийн төсөлд пүрэв гарын үсэг зурсан тухай Цагаан ордны хэвлэлийн алба мэдээлжээ.
“Ерөнхийлөгч Трампын гарын үсэг зурсан хуулийн төсөл нь “Хезболлах” хөдөлгөөнийг цаашид олон улсын санхүүгийн тогтолцооноос тусгаарлахад хүргэж, санхүүжүүлтыг нь бууруулах болно. Эдгээр хориг арга хэмжээ нь тус хөдөлгөөнд зориуд дэмжлэг туслалцаа үзүүлж буй болон мансууруулах бодисын наймаа, үндэстэн дамнасан шинжтэй бусад гэмт хэрэгтэй холбоотой гадаадын иргэд төдийгүй засгийн газрын байгууллагуудад хамаатай” гэж мэдээлэлд дурдсан байна.
"Хезболлах" нь Ливанд байрладаг шиит шашинтнуудын хөдөлгөөн юм. Сүүлийн жилүүдэд тус хөдөлгөөнийхөн Сири улсад Засгийн газрын цэргүүдийн талд байлдах болжээ. Израиль, АНУ болон Европын Холбоо, мөн Персийн булангийн Арабын орнуудын хамтын ажиллагааны зөвлөл тус хөдөлгөөнийг террорист байгууллагуудын тоонд оруулсан байна.