ОХУ болон БНАСАУ-ын эрх баригч нам хэлэлцээр байгууллаа
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРМОСКВА. /NHK/.
Пүрэв гарагт ОХУ-ын нийслэл Москва
хотноо Нэгдмэл Орос намын Ерөнхий зөвлөлийн нарийн бичгийн дарга Андрей Турчак болон
БНАСАУ-ын Ажилчны намын Төв хорооны дарга Рю Мён Сон нар хоёр улсын эрх баригч
намын хамтын ажиллагааг өргөжүүлэх тухай хэлэлцээр байгуулжээ.
Талууд олон улсад
тулгамдсан асуудлуудын талаарх мэдээ мэдээлэл болон санал бодлоо солилцож, БНАСАУ-ын
эдийн засгийг хөгжүүлэхэд хамтран ажиллахаар тохиролцсон байна.
“БНСУ, АНУ болон
БНХАУ-ын талтай хийсэн яриа хэлэлцээнүүдийн дүнд Солонгосын хойгт энх тайвныг
цогцлоох цаг тун удахгүй ирнэ” гэж Рю Мён Сон мэдэгдсэн байна. Мөн хойг дахь
хурцадмал байдал удахгүй дуусгавар болох болно гэж нэмж хэлжээ.
БНАСАУ-ын удирдагч
Ким Жөн Уныг энэ оны сүүлээр Орост айлчилна хэмээн ОХУ-ын тал найдаж байгаа юм.