Конгод “Эбола” вирусийн тархалт нэмэгдсээр байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНДКИНШАСА. /VOA/. Бүгд
Найрамдах Ардчилсан Конго Улсын зүүн нутгуудад "Эбола
вирус"-ээр халдварладаг өвчний тархалт нэмэгдэж, нийт 216 тохиолдол бүртгэгдсэнээс
139 хүн амиа алдсан тухай Дэлхийн эрүүл
мэндийн байгууллагаас /ДЭМБ/ лхагва гарагт мэдээлжээ.
Өвчний тархалт дэлгэрээд байсан Умард Киву муж нь Конго улсын хамгийн олон хүн амтай
муж бөгөөд 8 сая гаруй оршин суугчтай юм. Тус мужид
мөн шилжин суурьшсан сая гаруй хүн амьдардаг байна.
Олон улсын эрүүл мэндийн тусламжийн хорооны дарга Роберт Стеффаны
мэдээлснээр, өнгөрсөн наймдугаар сарын 1-нд өвчний тархалтын талаар анх
мэдээлснээс хойш ДЭМБ болон бусад байгууллагууд ихээхэн хүчин чармайлт гаргасны
дүнд Умард Киву муж дахь тархалтыг зогсоогоод байгаа хэдий ч өөр мужуудад вирусийн
халдвар тээсэн хүмүүс бүртгэгдсээр байгаа аж.
Конго улстай хил залгаа оршдог есөн улсад уг өвчин тархах өндөр магадлалтай
тул урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайтар хангахыг ДЭМБ-аас тус улсуудын эрх
баригчдад анхааруулаад байгаа ажээ. Мөн бэлтгэл ажилд санхүүгийн тусламж шаардлагатай
тохиолдолд олон улсын нийгэмлэгүүдээс тусламж хүсэхийг уриалсан байна.