Номлогч Брансоныг суллахаар тохиролцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-10-12 11:00:45

ВАШИНГТОН. /ТАСС/. АНУ, Туркийн эрх баригчид Америкийн номлогч Эндрю Брансоныг суллаж, Туркийн эсрэг авсан АНУ-ын хориг арга хэмжээг цуцлахаар  тохиролцсон тухай “The Washington Post” сонин мэдээлэв.


Энэ тухай “The Washington Post” сонин нэрийг нь дурдаагүй албаны хүмүүсээс иш татан мэдээлсэн бөгөөд ээлжит шүүх хуралдааны дараа номлогч Брансоныг баасан гарагт чөлөөлж магадгүй болохыг цохон тэмдэглэжээ. Түүнчлэн тус сонин “Брансоны хэрэгтэй холбогдуулан Америкийн засаг захиргаа Туркийн эсрэг авч хэрэгжүүлсэн хориг арга хэмжээгээ цуцлах, ийм төрлийн шинэ хязгаарлалтын арга хэмжээ авахгүй байх үүргийг хүлээсэн байна” гэж мэдээлсэн байна.


АНУ-ын Туркийн эсрэг хязгаарлалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэх болсон шалтгаан нь Турк улс 2016 онд баривчлагдсан Америк номлогч Эндрю Брансоныг суллахыг зөвшөөрөхгүй байгаатай холбоотой юм. Э.Брансон нь 2016 оны зун Турк улсад төрийн эргэлт хийх ажлыг зохион байгуулах хэрэгт сэжиглэгдэж байсан юм. Харин АНУ-ын эрх баригчид Э.Брансоныг хууль бусаар баривчлах саатуулах явдлын хохирогч гэж үздэг юм.

Связанные новости