Сонгуульд оролцоогүй египетчүүдийг торгож магадгүй байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМКАИР. /РИА Новости/. Энэ оны гуравдугаар сард болсон Египетийн Ерөнхийлөгчийн сонгуульд оролцоогүй сонгогчдын нэрсийн жагсаалтыг тус улсын Сонгуулийн хороо гаргаж дуусч байгаа бөгөөд уг жагсаалтыг Ерөнхий прокурорын газарт шилжүүлэн өгөх тухай “Аль-Ватан” сонинд мэдээлжээ.
Тус сонинд мэдээлснээр,
хүндэтгэх шалтгаангүйгээр сонгуульд оролцоогүй иргэн бүрт 500 египет фунтийн
/28 ам.доллар/ торгууль ногдуулах зорилгоор нэрсийн жагсаалтыг Ерөнхий
прокурорын газарт шилжүүлж байгаа аж.
“Сонгуулийн хороо хуулийг
хэрэгжүүлэх үүрэгтэй, торгууль бол одоо хэрэгжүүлж байгаа шинэ журам биш”
гэж Египетийн Сонгуулийн хорооны дарга Лашин Ибрагим “Аль-Ватан” сонинд
ярилцлага өгөхдөө хэлжээ.
Египетийн Сонгуулийн
хорооноос мэдээлснээр, сонгогчдын жагсаалтад орсон бараг 60 сая сонгогчдын 34
сая 823 мянга нь сонгуульд оролцоогүй байна. Тиймээс сонгуулийн ирц 41 гаруйхан хувьтай гарчээ.