Террорист “Талибан” бүлгийн олон арван босогч амь үрэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2018-10-08 16:05:48

КАБУЛ. /Xinhua/. Афганистаны хойд нутгийн Фаряб муж дахь “Талибан” бүлгийн босогчдын түшиц газруудад АНУ тэргүүтэй НАТО-гийн эвслээс агаарын цохилтууд өгсөн ба үүний улмаас уг бүлгийн 28 босогч амь үрэгдсэн тухай Афганы үндэсний армийн хэвлэлийн албаны төлөөлөгч даваа гарагт мэдээлэв.


“Ням гарагийн орой Фаряб мужийн Каясар болон Давлат Абад дүүрэгт агаарын цохилт өгсөн бөгөөд амь үрэгдсэн босогчдын дунд дивизийн командлагч Кари Абдулла болон Раматулла нар байсан” гэж эх сурвалжууд мэдээлж байна. Энэ тухай “Талибан” бүлэг одоогийн байдлаар ямар нэг мэдэгдэл хийгээгүй байгаа аж.


Афганистан улсад 10 дугаар сарын 20-нд парламентын болон дүүргийн зөвлөлийн сонгууль болох гэж буйтай холбогдуулан АНУ тэргүүтэй НАТО-ийн эвслийн дэмждэг Афганы аюулаас хамгаалах хүчин сүүлийн хэдэн сарын хугацаанд террорист бүлгийн босогчдын эсрэг газрын болон агаарын довтолгоогоо нэмэгдүүлсэн байна.


Э.Хулан

Связанные новости