Дилма Роуссефф сенатын танхимд сонгогдож чадсангүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРРИО-ДЕ-ЖАНЕЙРО. /РИА Новости/. Бразилын Ерөнхийлөгч асан Дилма Роуссефф тус улсын Минас-Жерайс мужаас
парламентын дээд танхимд сонгогдож чадсангүй.
Бразилын Сонгуулийн хорооны мэдээллээр, саналын хуудсын 100
хувийг тоолж дууссаны дараах байдлаар Дилма сонгогчдын 15 хувийн саналыг авч дөрөвдүгээрт
оржээ.
Бразилын сенатын танхим 2016 оны наймдугаар сарын 31-нд
Дилма Роуссеффт итгэл үзүүлэх эсэх талаар санал хураалт явуулж огцруулсан
билээ.
Бразилд бүх нийтийн сонгууль ням гарагт болж өнгөрсөн
байна. Тус улсын иргэд шинэ Ерөнхийлөгч, мужийн захирагчид болон парламентын
гишүүдийг сонгожээ. Саналын хуудсын 99,99 хувийг тоолсны дараах байдлаар тус улсын төрийн шинэ тэргүүнийг хоёр дахь шатны сонгуулиар сонгохоор болсон
байна. Хэт барууны үзлийг баримтлагч "Социаль-Либерал нам"-аас Ерөнхийлөгчийн суудалд нэр дэвшигч Жаир Болсонару 46 хувийн санал авсан бол
зүүний үзэлт "Хөдөлмөрчдийн нам"-аас нэр дэвшсэн Фернанду Аддадад сонгогчдын 29,3
хувь нь саналаа өгчээ.
Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шат энэ сарын 28-нд
болно.