Румынд ижил хүйстэнтэйгээ гэрлэхийг хориглох талаарх санал асуулгыг хүчингүйд тооцов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2018-10-08 13:42:47

БУХАРЕСТ. /РИА Новости/. Румын улсын Үндсэн хуульд ижил хүйстэнтэйгээ гэрлэхийг хориглох асуудлаар бүх нийтийн дунд явуулсан санал асуулгын ирц 20,41 хувьтай гарсан тухай тус улсын Сонгуулийн ерөнхий хороо мэдээлжээ.


Бүх нийтийн санал асуулгад оролцогсдын ирц 30-аас доошгүй хувьтай байх ёстой учир уг санал асуулгыг хүчингүйд тооцсон байна.


Румынд 2000 он хүртэл ижил хүйстэнтэйгээ гэрлэхийг гэмт хэрэг гэж үздэг байсан бөгөөд Европын Зөвлөл, Европын Холбооны шахалтаар хуулиар зөвшөөрдөг болжээ. “Гэр бүл бол эрэгтэй, эмэгтэй хүний хоорондох гэрлэлт юм” гэж Үндсэн хуульд бичих саналыг 2016 онд Румыны парламентад оруулсан байна. 

Связанные новости