Камбожийн Ерөнхий сайд Японд ажлын айлчлал хийнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРПНОМ-ПЕН. /Xinhua/. Энэ сарын 6-10-нд Камбожийн Ерөнхий сайд Хун Сен Япон улсад ажлын айлчлал хийнэ гэж Камбожийн Гадаад хэргийн яамнаас пүрэв гарагт мэдээлэв.
“Ерөнхий сайд Меконг-Японы 10 дахь удаагийн дээд хэмжээний уулзалтад оролцож, хамтын ажиллагааны ирээдүйн чиглэлийн талаар үг хэлнэ. Мөн Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэтэй уулзаж, хоёр талын харилцааны асуудал, бүс нутгийн болон олон улсын тулгамдсан асуудлуудын талаар албан ёсны яриа хэлэлцээ хийх юм” гэж тус яамны мэдэгдэлд тэмдэглэжээ.
Ерөнхий сайдын айлчлалын багт Ерөнхий сайдын орлогч бөгөөд Гадаад хэргийн сайд Прак Сокхонн болон засаг захиргааны өндөр албан тушаалтнууд хийгээд бизнесийн салбарын төлөөлөгчид багтаж байгаа ажээ.
Э.Хулан
Связанные новости
Монголия выразила свою позицию по вопросу о статусе государства, свободного от ядерного оружия
6 дня
Правительство Монголии представило Пятилетние основные направления развития на 2026-2030 годы
12 дня
Ulaanbaatar