Газар доор булсан тэсрэх бөмбөгүүдийг устгах ажлыг эхлүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2018-10-01 11:53:28

СӨҮЛ. /Yonhap/. Хурцадмал байдлыг намжааж, санаандгүй мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэх тухай хоёр Солонгосын саяхан байгуулсан хэлэлцээрийн дагуу цэрэггүй бүсийн нутаг дэвсгэрт булсан тэсрэх бөмбөгүүдийг устгах ажил даваа гарагт эхэлсэн тухай БНСУ-ын Батлан хамгаалахын сайд мэдэгдэв.


Өнгөрсөн сард Пхеньян хотноо зохион байгуулсан сүүлийн дээд хэмжээийн уулзалтын дараа хоёр улсын Батлан хамгаалах яамны сайд нар хурцадмал байдлыг намжаах тухай хэлэлцээрт гарын үсэг зурсан билээ.


Хоёр Солонгосыг заагладаг цэрэггүй бүс дэх Хамтарсан аюулгүйн бүсийн тэсрэх бөмбөгийг устгах ажлыг ийнхүү хоёр талын зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн эхлүүлээд байгаа бөгөөд Солонгосын дайны үеэр амь үрэгдсэн цэргүүдийн цогцсыг илрүүлэх малтлагыг ирэх онд мөн хамтран хийхээр тохиролцсон юм.


Э.Хулан

Связанные новости