Өмнөд Солонгос Индонезид хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2018-10-01 11:12:04

МОСКВА. /РИА Новости/. Хүчтэй газар хөдөлж, цунами дэгдсэний улмаас олон мянган хүн амиа алдсан Индонез улсад Өмнөд Солонгосын эрх баригчид нэг сая долларын хүмүүнлэгийн тусламж илгээнэ. Энэ тухай Өмнөд Солонгосын Гадаад хэргийн яам мэдээлжээ.

Баасан гарагийн өглөө Индонезын Сулавеси арлын эрэг хавьд Палу хотоос холгүй 6,1 магнитудын хүчтэй газар хөдөлсөн билээ. Дараа нь энэ бүс нутагт 7,4 магнитудын хүчтэй газар хөдөлж, газар хөдлөлтийн дараах хэд хэдэн түлхэлт болжээ. Палу хотод хоёр метр өндөр цунами дэгдсэн бөгөөд хамгийн сүүлийн мэдээллээр, амиа алдсан хүний тоо 1200-г давсан байна.

Өмнөд Солонгосын Гадаад хэргийн яамны хэвлэлийн мэдээлэлд дурдсанаар, Индонезид болсон байгалийн гамшгийн уршгийн цар хүрээ цаашид нэмэгдэж болзошгүйг харгалзан аврагчдын багаа илгээх зэрэг асуудлаар Өмнөд Солонгосын эрх баригчид тус улсын эрх баригчидтай хэлэлцээ хийж байгаа аж.

Д.Жаргал

Связанные новости