“Би Алеппод хайртай” марафон гүйлтийн тэмцээнийг зохион байгуулжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМТЕГЕРАН. /IRNA/. Дэлхийн аялал жуулчлалын өдрийг тохиолдуулан “Би Алеппод хайртай” марафон гүйлтийн тэмцээнийг Сирийн Алеппо хотод өчигдөр зохион байгуулжээ.
Алеппо хотын Аялал жуулчлалын газар тус хотын Сайн дурын залуучуудын баг, иргэний нийгмийн байгууллагууд хамтран уг марафоныг зохион байгуулсан байна.
Марафон гүйлт хуучин Алеппо хотоос эхэлж, орчин үеийн Алеппо хотод дуусч байгаа нь онцлог шинжтэй бөгөөд оролцогчид “Алеппо хот дахин сэргэсэн” гэж магтан дуулж байна гэж тус хотын Аялал жуулчлалын газрын тэргүүн Бассем Хатиб мэдэгдлээ.
Жил бүрийн есдүгээр сарын 27-ыг Дэлхийн аялал жуулчлалын өдөр гэж дэлхий дахинд тэмдэглэдэг билээ. Энэ тэмдэглэлт өдрийн зорилго нь аялал жуулчлалын тухай мэдлэгийг нэмэгдүүлж, аялал жуулчлал нь нийгэм, соёл, улс төр, эдийн засагт ямар нөлөөтэй вэ гэдгийг харуулах зорилготой юм.
2018 оны Дэлхийн аялал жуулчлалын өдөр “Аялал жуулчлал ба дижитал хувьсал” сэдэв дор зохион байгуулагджээ.
Д.Нямтулга