Умард Солонгостой зөвшилцөх алхмуудыг хийгээгүй байгаа гэж мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-09-27 11:59:34

НЬЮ-ЙОРК. /ТАСС/. Манай улс Умард Солонгостой Сингапурт болсон хоёр талт дээд хэмжээний уулзалтад оролцохоос өөр ямар нэгэн зөвшилцөх алхмуудыг хийгээгүй гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Нью-Йоркт болсон хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ.


“Би тэдэнд юу ч өгөөгүй. Би АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обамагийн адилаар Умард Солонгост хоригдож байсан хүмүүсийг суллахын төлөө 1,8 тэрбум ам.долларыг тэдэнд төлсөн шиг зүйл хийгээгүй. Би хоригдож байсан хүмүүсээ эх оронд нь эргэн ирүүлснийхээ төлөө юу ч төлөөгүй. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун гэрээ байгуулахыг хүсч байгаа. Би ч мөн адил. Бидний харилцаа үнэн хэрэгтээ тун сайн байгаа. Бид тэднийг зогсоож чадсан. Умард Солонгосчууд үйлдвэрүүдээ хааж, янз бүрийн талбайнуудаа хааж байна. Бид цаг хугацаатай уралдахгүй. Энэ үйл явцад хоёр, гурван жил шаардагдах уу, таван сар болох уу гэдэгт онцын ялгаа байхгүй” гэж тэрбээр ярьсан байна. 


Э.Аянзаяа 

Связанные новости