Энэтхэг баллистик пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системийг туршжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.gov.mn
2018-09-24 14:23:59
twitter.com/Nyamkanmk

ШИНЭ ДЕЛИ. /Xinhua/. Энэтхэг баллистик пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системийг амжилттай туршлаа гэж тус улсын албаны хүмүүс мэдэгдэв.


Туршилтыг Одиша мужийн Абдул Калам аралд ням гарагт хийсэн байна.


"Баллистик пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системийг хөгжүүлэхэд бид томоохон ахиц дэвшил гаргалаа. “The Prithvi Defence Vehicle” систем нь дэлхийн агаар мандлаас 50 км дээш зайд байгаа пуужинг замд нь устгах хүчин чадалтай юм" гэж албаны хүмүүс мэдэгдэв.


Үүний зэрэгцээ уг систем нь автомат ажиллагаатай, хяналтын радарт үндэслэн байг илрүүлэхийн зэрэгцээ дайсны баллистик пуужинг дагах технологитой ажээ.


Д.Нямтулга

Связанные новости