АНУ тэргүүтэй эвсэл Сирийн олон мянган иргэний аминд хүрчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМДАМАСК. /Xinhua/. Сирийн дайнд дөрвөн жилийн өмнөөс оролцож эхэлсэн АНУ тэргүүтэй эвслийн террорист “Лалын улс” бүлгийн эсрэг өгсөн агаарын цохилтуудад өртөж, Сирийн олон мянган энгийн иргэн амь үрэгдсэн тухай Сири дэх хүний эрхийг хамгаалах байгууллагаас ням гарагт гаргасан тайланд тэмдэглэжээ.
Энэхүү тайланд дурдсанаар, уг эвслийн 2014 оноос хойш үйлдсэн агаарын цохилтын улмаас нийт 2832 иргэн амь насаа алдсан аж. Мөн тэдний тэн хагас нь хүүхэд, эмэгтэйчүүд байсан байна. “Сирийн арми болон эвслийн хүчний 169 цэрэг мөн амь үрэгдсэн” гэж АНУ дахь ажиглалтын байгууллагаас мэдээлсэн байна.
Сирийн засгийн газар өнгөрсөн хугацаанд амь үрэгдсэн энгийн номхон ард иргэдийнхээ
тоог цохон тэмдэглэж, уг эвслийг Сирийн нутгаас гаргахад тусламж үзүүлэхийг НҮБ-д удаа
дараа уриалж байгаа ажээ.
Э.Хулан