Гурван хүнийг хөнөөгөөд амиа егүүтгэсэн хэрэг гарчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМВАШИНГТОН. /BBC/. АНУ-ын Мэрилэнд
муж улсад нэгэн эмэгтэй гурван хүнийг буудан хөнөөж, гурван хүнийг шархадуулсны
дараа амиа егүүтгэсэн хэрэг гарсан байна.
Уг хэрэг нь пүрэв гарагийн өглөө тус муж улсын Балтимор хотын ойролцоох Перримен
тосгон дахь эм түгээлтийн төвд гарчээ. Халдлагыг үйлдсэн этгээд нь Сночия
Мозли гэгч 26 настай эмэгтэй байсан бөгөөд түүний халдлагын ард хэн байгаа нь
тодорхойгүй байгаа юм.
Эмэгтэйчүүд галт зэвсэг ашиглан олон хүний аминд хүрэх нь маш ховор
тохиолддог бөгөөд АНУ-д үйлдэгддэг энэ төрлийн халдлагын 95 хувийг эрчүүд үйлдсэн
байдаг байна.
Э.Хулан
Связанные новости
Монголия выразила свою позицию по вопросу о статусе государства, свободного от ядерного оружия
6 дня
Правительство Монголии представило Пятилетние основные направления развития на 2026-2030 годы
12 дня
Ulaanbaatar