Зөвшөөрөлгүй, шинжилгээний дүгнэлтгүй архи, тамхийг хураажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймгийн Цагдаагийн газраас аливаа баяр тэмдэглэлт өдрүүдийг тохиолдуулан хуурамч бүтээгдэхүүн иргэдэд худалдаалахаас сэргийлэх зорилгоор хяналт шалгалтыг тогтмол хийн ажиллаж байна.
Сар шинийн баярын үеэр ОХУ-д үйлдвэрлэгдсэн зөвшөөрөлгүй, шинжилгээний дүгнэлтгүй архи гар дээрээс худалдаалж байсан зөрчлийг илрүүлжээ. Мөн тамхи гар дээрээс 370 хайрцаг худалдаалж байсан зөрчлийг илрүүлж аймгийн Мэргэжлийн хяналт болон Мөрөн сумын Засаг даргын Тамгын газарт тус тус шилжүүлэн шийдвэрлүүлжээ.
Сар шинийн баярын өмнөх өдрүүдэд орон байрны хулгайн хэрэг нэмэгдэж иргэд хэвийн боов болон бууз, махаа алдсан тохиолдолууд ч ихээхэн гарсан ажээ.
Б.Гантуяа
Связанные новости

Учителям и студентам предоставят возможности для обучения и повышения квалификации в Австралии
2 дня

Нукага Фукусиро: В сотрудничестве между Парламентами Монголии и Японии открывается новая глава
6 дня