Импортын эрчим хүчийг албан татвараас чөлөөлөхийг дэмжив

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-01-27 15:33:18

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн импортын цахилгаан эрчим хүчний гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлүүлэхээр өргөн барьсан Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв.

“Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК импортоор авч байгаа цахилгааны өөрийн өртөг нь хэрэглэгчдэд борлуулж буй үнээс өндөр байдаг тул алдагдлыг улсын төсвөөс татаас өгч санхүүжүүлдэг боловч импортын цахилгаан эрчим хүчний гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвар нь энэ татааст тусгагдаагүйгээс эх үүсвэргүй өр үүсдэг. Иймд “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн ОХУ болон БНХАУ-аас импортолж байгаа цахилгаан эрчим хүчийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн УИХ-д өргөн  мэдүүлжээ.

Хэлэлцүүлгийн шатанд гишүүдээс зарчмын зөрүүтэй хоёр санал гарсан. Уг саналыг байнгын хорооны дарга уншиж танилцуулсны дараа санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Б.Туул

Связанные новости